Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмаар бүх нийтээр тав хоног амарна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Энэ жилийн хувьд долоодугаар сарын 11-ний өдөр лхагва гарагт таарч буй. Тиймээс лхагва гарагаас эхлэн бүх нийтээр амарч, долдооугаар сарын 16-аас ажилдаа орох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ