Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилэн сэрэмжлүүлж байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулж байна. Өнөөдөр бүх нутгаар үүлэрхэг нутгийн ихэнх хэсгээр бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг нийт иргэдддээ онцгойлон анхаруулж байна.

Малчид, иргэдэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай, усархаг бороо орж болзошгүй тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 01-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийнаймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын талаар 31-36, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ