Ээж нь охиныхоо үсийг өдөр бүр өөр өөрөөр сүлжиж өгдөг байна
Өөрийн бяцхан охин Грейсийн үсийг гайхалтай сайхан янзлаж өгдөг нэг эмэгтэйг та бүхэнд танилцуулж байна. Түүнийг Шелли Гиффорд гэдэг, Австралийн Мельбурн хотод аж төрдөг.
Түүнийуран сэтгэмжинд хязгаар гэж үгүй, охиныхоо үсийгхэрхэн урлагийн гэлтэй бүтээл болгож чаддагийг та бүхэн хар даа! Үссүлжих нь миний нэг ёсны хобби хэмээн Шелли ярьдаг байна.
Бүх зүйл 2014 оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Тэгэхэд Шеллиянз бүрийн үс засалтад зориулсан бүхэл бүтэн аккаунтуудыг нийгмийн сүлжээнээс үзсэн байна. Энэ нь түүний сонирхлыг ихэд татаж, тэр цагаас хойш эмэгтэй үсянзлах маш олон янз бүрийн аргыг эзэмшжээ.
Тэгээд Фэйсбук болон Instagram-дөөрийн хуудас нээж, өөрийн бүтээлүүдийг тавих болсон байна. Сургуулийн болон хичээлээс гадуурхи ажил гээд сургуулийн амьдрал ачаалал ихтэй ч,өглөөний цаг нь түүний хувьд жинхэнэ баяр болдог, учир нь энэ үед тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт байж чаддагаж.
“Би үс сүлжих үргэлж дуртай байсан. Ингэхдээ өөрийн найз нөхөд юмуу танилуудынхаа үсгэзгийг янзлахболомж бүрийг ашигладаг байж билээ” гэж Шелли ярьжээ



Харин дараа нь Шелли өөрийн охин Грейсийн үсийг сүлждэг болжээ. Үнэхээр гайхалтай харагдажбайгаа биз?







Ээж нь охиныхооүсийг өдөр бүр өөр өөрөөр сүлжиж өгдөг байна

Харин дараа нь Шелли өөрийн охин Грейсийн үсийг сүлждэг болжээ. Үнэхээр гайхалтай харагдаж байгаа биз?
Тэр өглөө сургуульд явахынх нь өмнө охиныхоо үсийг сүлжиж, тэр бүрийд зургийг нь авдаг болжээ.
Өнөөдөр Шеллигийн үс сүлжилтийг урлагийн бүтээлтэй зүйрлэж болохоор!
Хэрвээ ээж та бяцхан гүнжхэнтэй бол, түүнийг шинэ шинэ үс засалтаар баярлуулахыг бодоорой!
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ