Хүүхэддээ дөрвөн үг цээжлүүлээд, болзошгүй аюулаас сэрэмжлээрэй

Бид хүүхдүүдээ нүд салгалгүй харж хандаж байх шаардлагатай амаргүй үед аж төрж байгаа билээ. Гэвч эрхэлсэн ажил, аар саархан зүйлээс болж бид үр хүүхдүүдээ ганцааранг нь юмуу төрөл төрөгсөд, найз нөхөд, эсвэл танилууддаа даатган орхиход хүрдэг.

Бид энэ асуудлыг уран аргаар шийдэж чадсан нэгэн ухаалаг ээжийн тухай товч өгүүлэх гэсэн юм.

Нэгэн эр 8 настай жаал хүү дээр ирээд "Хамтдаа ээж рүүгээ явъя, ээж чинь чамайг аваад ир гэсэн юм" хэмээжээ. Гэтэл жаал хүү хариуд нь хээв нэг “Нууц үг юу билээ?” гэсэн хариултаар үл таних эрийг алмайруулж орхисон байна.

Түүнийг сандарч, юу хэлэхээ мэдэхгүй зогсож байгааг анзаарсан жаал хүү гүйгээд явчихжээ. "Хэрвээ би чамайг өөрөө авч чадахгүй болж, хэн нэгнийг явуулвал тэр хүн нууц үг хэлэх ёстой" гэж ээж, хүү хоёр тохирсон байна. Ингээд хүүд нууц үгийг цээжлүүлжээ.

Энэ нарийн арга таныг болон танай хүүхдийг ямар нэг аймшигт явдлаас хамгаалж болох юм. Тиймээс эцэг, эхчүүд энэ ээжийн жишээг хэрэгжүүлбэл зохилтой.

Нууц үг зохиож, цээжлүүлэх нь 5 минутын л ажил. Гэвч энэ хэдхэн үгс хүний амь насыг аварч болох шидтэй юм. Хүүхдийн талаар хайхрамжгүй байдал гаргавал аймшигтай үр дагаварт хүргэж мэднэ шүү дээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ