Сураггүй алга болсон хоёр настай охины цогцсыг олжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт зургаадугаар сарын 8-ны өдөр ээжтэйгээ хамт малд явж байсан хоёр настай охин сураггүй алга болсон хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургаадугаар сарын 8-ны өдрийн 20:36 цагт иржээ. Иргэдийн зүгээс охиныг хүн авч явсан байж болзошгүй гэж хардаж байсан аж.
Харин албаны хүмүүс хүүхдүүд алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, алслагдмал нутаг учраас хүн авч явсан байх магадлал багатай хэмээн мэдээлж байсан юм. "Ойр хавьд нь уул уурхайн компани, хятад ажилчид огт байхгүй. Тиймээс хүүхдүүдийг гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй" гэсэн таамгийг эрлийн багийнхан дэвшүүлж байв.
Тэгвэл охиныг алга болсноос хойш 24 хоногийн дараа буюу өчигдөр /2018.07.01/ Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэдэг газрын дэрсэн дундаас цогцсыг нь олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчидхэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ