ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
Тэрбээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргажээ. ШЕЗ-ийн удирдлагууд хүсэлтийг хэлэлцэн түүнийг зургаадугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишигийг томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ