Таван настай охиныг хүчирхийлэхийг завджээ

Баянхонгор аймагт таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг тус аймагт төрийн алба хашдаг Н гэгч үйлдэхийг завдсан бөгөөд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хуралхурал өчигдөр /2018.07.02/ болжээ.
Шүүхээс түүнд нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан аж. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж албаныхан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ