ЭЕШ-ын батламж хуудсыг долоодугаар сарын 5-ны дотор тарааж дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө тарааж дуусна.

ЭЕШ-ын батламж хуудсыг хаанаас авах вэ?

  • Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.
  • Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл,Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
  • Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ