Барилгын зургаан давхраас унаж амиа алджээ

Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага 7 дугаар сарын 1-нд ирснийдагуу шалгалт хийхэд тус дүүргийн 3 дугаар хороонд барьж буй барилгын 6 давхраас 40 настай У нь ажил хийх явцдаа унаж, амиа алдсан байна.
Талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, хүндээр гэмтсэн түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэх замд нас баржээ. Иймээс ААН-үүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг МХЕГ, ЦЕГ-аас холбогдохалбаны хүмүүст анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ