Сошиал дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодруулав

Америкийн долоо хоног тутмын “Тайм” сэтгүүл интернэт дэхь нөлөө бүхий хүмүүсийг тодруулжээ.

Ийнхүү интернэт дэхь хамгийн нөлөө бүхий 25 хүнийг тодруулжээ.

Сэтгүүлд бичсэнээр, ТОП-25-д Америкийн R&B, Барбадосаас гаралтай поп-дуучин Рианна орсон байна. Нэг үгээр хэлэхэд Instagram дахь түүний хуудсанд бараг 64 сая хүн хандаж, түүний оруулсан ганцхан зураг гэхэд л дунджаар 2,5 сая лайк авдаг байна.

Түүнчлэн энэ жил ээж болсон Кайли Женнер ТОП-25-д багтжээ. Дашрамд дурдахад, Кайлигийн өөрийнх нь гэрэл зургууд охин Стормигийнх нь зургуудыг бодвол тийм ч олон лайк авдаггүй байна. Залуухан ээж охинтойгоо хамт авахуулсан зурагаа байнга тавьдаггүй ч охинтойгоо хамт татуулсан зураг бүр нь маш их анхаарал татдаг ажээ.

Кайлигийн охинтойгоо хамт авахуулсан ганцхан зураг бараг 18 сая лайк авчээ.

Сүлжээний хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп багтжээ. Энэ нь твиттер дэхь түүний элдэв постуудтай холбоотой аж.

Энэ жагсаалтад бас Солонгосын алдарт BTS хамтлаг, АНУ-ын реппер Канье Уэст, саяхан сүлжээнд "Yanny или Laurel?" гэдэг бичлэг тавьсан оюутан Роланд Сабо зэрэг хүмүүс багтжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ