Эрүүл мэндийн салбарын 16 мянган ажилчин маргааш ажил хаяна

Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс дахин мэдээлэл хийлээ.

Тэд ажил хаях тухай мэдэгдлээ ажил олгогч нарт хуулийн дагуу 7 хоногийн өмнө өгсөн байна. Хуулийн дагуу ажил олгогч, Засаг дарга нар холбогдох албан тушаалтнуудад мэдээлэх ёстой гэв. Харин өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хүлээж аваагүй гэсэн нь ташаа мэдээлэл гэсэн юм.

Эрүүл мэндийн 207 байгууллага маргааш 08.30 цагаас ажил хаяна. Ажил хаялтыг хуулийн дагуу зохион байгуулж байна гэж салбарын ҮЭ мэдээллээ.

ҮЭ-ийн дарга Б.Мягмар "Бид хангалттай тэвчиж, 4-5 жил хүлээлээ. Тавдугаар сарын 23-нд салбарын хэлэлцээр хийсэн. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй хэмээн басамжилж байгаа нь эндээс харагдаж байна. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантай 13.00 цагт уулзана. Бид хийсэн хэлэлцээрээсээ буцахгүй" гэв.

Нийт 16 мянган эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид маргааш ажил хаяхаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ