Аймгуудын наадмын товыг тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо.
Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 7 дугаар сарын 21-22-нд хийх шийдвэр гаргалаа.
Харин Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир:
- Дорноговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 28-29-нд,
- Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 05-06-нд,
- Говьсүмбэр аймгийн наадмыг 7 дугаар сарын 07-08-нд,
- Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 7 дугаар сарын 09-10-нд,
- Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 7 дугаар сарын 10-11-нд,
- Хэнтий аймгийн наадмыг 7 дугаар сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо.
Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ