МУГЖ Г.Ариунбаатар төв талбайд тоглолтоо хийнэ

Үндэсний их баяр наадмаар МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо Сүхбаатарын талбайд толилуулахаар болжээ. Түүний тоглолт долоодугаар сарын 12-ны 21.00 цагт үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх аж.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж, 200 гаруй хүн уг тоглолтод оролцох аж. Тухайлбал, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ