"Монгол айлын нэг өдрийн амьдралыг соёлоор дамжуулан үзүүлнэ" гэв

Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт долоодугаар сарын 11, 12-нд “Монголын нэг өдөр” соёлын наадам 11 дэхь жилдээ болно.
Монгол айл өглөөнөөс орой хүртэл юу хийдэг, бүтэн нэг өдрийн амьдралыг соёлоор дамжуулан үзүүлэх аж.
СУИС-ийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн захирал Г.Ганцэцэг "Энэ жилийн наадмын үндсэн агуулга бол Нүүдэлчдийн соёл урлаг, ёс заншил, өв соёлын наадмаар дамжуулаад олонд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. “Монголын нэг өдөр” нэртэйгээр Монгол айл өглөөнөөс орой хүртэл юу хийдэг, бүтэн нэг өдрийн амьдралыг соёлоор дамжуулан үзүүлнэ.
“Сэрсэн тал” хотхон нь уламжлагдан ирсэн соёлыг орчин үеийнхээр илэрхийлэх бол “Нүүдэлчид” хотхон нь ахуйн соёл, мартагдсан дуу хөгжмийг үзүүлнэ, “Хүүхэд бидний ирээдүй” хотхонд хүүхдүүдэд зориулсан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн олон арга хэмжээ болно. “Морьтны гайхамшиг” гэх үзүүлбэр бас урлагийн тоглолтууд зохиогдоно.
Гол үзүүлбэрүүдээс дурдвал “Хурган чих” гэх хүүхдэд зориулсан үлээвэр хөгжмийн зэмсгийн үзүүлбэр, Швед улсын угсаатны музейд Монголын эртний дуу хөгжмүүд их олноороо хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнээс 66 дууг олборлон авсанаас 22 дууг нь аудио хэлбэрт оруулан бэлтгэсэн байна. Энэ дуунуудыг хамгийн анх удаа соёлын наадам дээр тоглуулж олон түмэндээ сонсгох болно.
Бидэнд өвлөгдсөн хэрнээ мартагдаж, уран бүтээлд ашиглагдаж чадахгүй байгаа Төрийн их ятга, хурган чих, аман хуур, дөрвөн утаст хуучир гэсэн эртний хөгжмийн зэмсгүүдээ тоглоно" гэлээ.
Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Жил болгон давхардсан тоогоор 18 мянган хүн орж соёлын наадамтай танилцсанбайдаг. “Рио Тинто”-гын санхүүжилтээр хийгдэх “Аварга Монгол” гэх хүний биенээс том хэмжээтэй баримлуудын үзүүлэн энэ жил шинээр зохиогдох гэж байна. Аварга том авдар, Монгол гутал, хөөрөг, эмээл зэргийг харах боломжтой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ