Өрх толгойлсон таван хүүхэдтэй ээжид гэр бэлэглэв

Тэрбээр өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдарч ирсэн аж. Тус үйл ажиллагаанд тус дүүргийн Засаг даргын орлогч А. Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч. Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А. Сүххишиг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцов. Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг “Тавансайхан үрс нь эрүүл саруулөсөн торниж,төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв. Өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болсон Ц.Батцэцэг "Энэ бүхэнд итгэхгүй байна. Та бүхэнд баярлаж талархсанаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Маш их баярлалаа" гэлээ.
Дашрамд дуулгахад, "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллага Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны зорилтот бүлгийн гурван өрхөд дахин өргөө цагаан гэр бэлэглэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ