Лото тоглоод хожсон ч, мөнгийг нь авахаас татгалзжээ
Канадын Монреаль хотын оршин суугч эмэгтэй Рейчел Лапиер лото тоглоод, насан туршдаа долоо хоногт нэг мянган доллар авахаар болсон ч, түүнээс татгалзсаныг хэвлэлд мэдээлсэн байна.
Тэрээр хонжвортой тасалбар болон өөрийнх нь тухай сонинд гарсан материалыг одоо болтол бахдалтай нь аргагүй үзүүлдэг байна.
“Та энэ хорвоод мэндлэхдээ юу ч үгүй ирдэг. Мөн үхэхдээ бас л юу ч үгүй буцна. Гэвч таны тухай дурсамж, энэ амьдралдаа хийсэн зүйл тань үлдэнэ” гэж Рейчел Лапиер телевизийн ВВС сувгийн сурвалжлагчид тайлбарлан хэлжээ.
Мөнгө бол сайхан л зүйл. Гэхдээ аз жаргалтай байх гээд заавал мөнгөтэй байх албагүй гэж тэрээр үздэг байна. Элбэг дэлбэг байдал, тансаг амьдрал гэж юу болохыг тэр өөрийн биеэр мэддэг. Учир нь Рейчел гоо бүсгүйн тэмцээнд оролцож, “Квебекийн мисс” болоод нэр алдар, баялагт умбаж байжээ. Харин өнөөдөр тэрээр тун даруухан аж төрдөг байна.
Эмэгтэй 2013 онд миссийн шагнал аваад өөртөө сохор зоос ч зориулалгүй, бүх мөнгөө ядуу зүдүү хүмүүст тусладаг өөрийн буяны санд хийжээ. Тэрээр Сенегал, Гаити, Энэтхэгт хүмүүнлэгийн ажлаар явж байсан аж.
Рейчел сангийн үндсэн зорилго нь элдэв хэцүү нөхцөл байдалд буй хүмүүст тус хүргэх явдал юм. Тухайлбал ядуу хүүхдүүдэд унадаг дугуй, тэдний төрөл төрөгсдөд эмчид үзүүлэхээр явах унаа авч өгч, эсвэл зүгээр л шаардлагатай хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ