Нийслэлээс орон нутаг руу гарч буй зорчигчдыг хянаж байна
Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор НХГБХГ, ЗЦА хамтран ажиллаж байна.
Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой "Анхаарал хариуцлага, эрсдэлгүй орчин" аяныг эхлүүлжээ.
Энэ сарын 01-нээс есдүгээр сарын 01 хүртэл аяныг зохион байгуулна.
Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын дөрвөн чиглэлээс
/Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудал, Налайх, Багахангайн пост/ орон нутгийг зорьж байгаа иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхдээ хэрхэн тээвэрлэж байгааг хянаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ