Хөл бөмбөгөө үзэх үү бөхөө харах уу ?


         Өнөөдөр хэдийгээр ажлын өдөр гэлээ ч ялангуяа хөдөө орон нутагт наадаад эхэлчихлээ.Энэ жилийн наадмын уур амьсгал хөлбөмбөгийн дэлхийн аваргын олон зуун сая үзэгчийн энергээр эрчимжих байх.  Учир нь хойд хөршид зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ шувтаргын шатандаа орж, хагас шигшээд шалгарсан шөвгийн дөрвөн баг тоглоно.Франц, Белги, Хорват, Англи гээд дэлхийн аваргын шилдгүүдийн тоглолт. Спорт бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл.

         Олимп,дэлхийн аваргаар тэс ондоо хэлтэй, бас хилтэй хар, шар, цагаан арьстангууд эвлэлдэн нэгдэж хөлбөмбөгийн ногоон дэвжээн дээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг нэгдмэл дуу хоолойг илэрхийлж байхад, монгол бөхчүүд маань жалгандаа хэрэлдсээр наадамтай золголоо. Түмэн олон шаардаад тусыг эс олов. Төр засаг, төрийн тэргүүн хүртэл хүлээж аваад ч  нэмэр болсонгүй.Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг сүүлд Х.Баянмөнх аварга л "Наадмын өмнө эвлэрье гээд даан ч чадсангүй. Эвтэй сайхан барилдаарай" гэх утгатай зүйл ярьж байналээ.

        Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг  өнөөдөр маргааш буюу долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд хийхээр болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас ийнхүү өөр газар бүртгэхээр болжээ.      

        Дэлхий хүртэл нэг дэвжээнд, ногоон дэвжээндээ багтаад байхад Монгол бөхчүүд маань жалга судгаараа нэг тарчихаад, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаад, бөхийн өргөөгөө тойрч гороолоод байх хэрэггүй л баймаар. Ямар ч атугай Монгол наадам барилдах бөхчүүдээ бүртгээд эхэлчихлээ. Цаана чинь ДАШТ-ий шөвгийн дөрөв гээд та нараас ланжгаруудын, дэлхийн дэвжээ хотолзож байна шүү дээ. Хөл бөмбөгөө үзэх үү бөхөө харах уу ? гэдэг сонголт бас байгаа шүү .

                                                                                                                                                                                                                     Х.Уран



СЭТГЭГДЭЛ БИЧИХ