"Оюу толгой" ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ

"Оюу толгой" ХХК-ийн уурхайчдад илгээх

МЭНДЧИЛГЭЭ  

Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид,  тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК-ийн хамтын ажиллагаа нэн чухал. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ