Үндэсний баяр наадмын шинэ журмыг танилцууллаа

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Баясгалан, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Ч.Насанбат нар танилцуулсан юм.

                 Уг журамд бөх,харваачдад сэргээшийн шинжилгээ хийх журмын төслийг батлан журмын хуралдаанд оролцсон бүх гишүүдийн саналаар баталсан байна. 

Баяр наадмын бөх, харваачдад шинжилгээ хийх журмыг бөхчүүд, харваачдад бэлтгэл хийж байгаа галуудаар явж танилцуулах ажлыг зохион байгуулахыг Ч.Насанбат, Г.Баясгалан нарт даалган өглөө. Үндэсний бөхийн барилдаанд  Допингийн эсрэг үндэсний төвийн 2017 онд авсан шинжилгээнд эерэг дүн гарсан, эсвэл өгөхөөс татгалзсан зэрэг зөрчил илэрсэн нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй, цаашлаад бүртгэхгүй байх мөн үндэсний бөхийн барилдааныг дэг жаяг, ёс журмын дагуу маргаангүй, шударга зохион байгуулахыг Г.Баясгаланд үүрэг болгох зэрэг журмыг голлон танилцууллаа.


Т.Номун


СЭТГЭГДЭЛ БИЧИХ