Хэнтий аймагт хоёр хүнийг гөрөөс хэмээн андуурч бууджээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү буудсан хэрэг гарчээ. 

Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна.

Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ