Хязаалан: Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд орж ирлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт хязаалан насны морьдоор эхэллээ.

Газар газрын 345 хурдан хязаалан бүртгүүлснээс 240 гаруй нь гарааны зурхайгаас хөдөллөө. Ийнхүү хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа.

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравт:

 Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ

Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ

Дашрамд дурдахад, Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ