Азарга гарааны зурвас руу эргэлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхлэхээр зурхай руугаа эргэлээ. Энэ жил 180 гаруй хурдан азарга шандасаа сорихоор гарааны зурхайгаас хөдөллөө. Азарга насны морьд 23 километрт уралдана. Мөн өнөөдөр их насны морьдын уралдаан 14.00-17.00 цагийн хооронд болно.  Өнгөрсөн жилийн хурдан азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдалж наадамчин олноо баярлуулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ