Бөхийн барилдааний хоёрын даваа эхэллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөж хоёрын даваа эхэллээ.
Бөхийн барилдааны бүртгэлийг хоёр хоногийн турш Спортын төв ордонд авсан бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн юм. Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ. Харин допинг хэрэглэсэн гэх бөхчүүд бүгд энэ барилдааныг өнжиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ