Их насны морьд гараа зурвас руу хөдөллөө

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Энэ жилийн их насны морьдын уралдаанд газар газрын 386 хүлэг шандас шалгана.
Хурдан морь сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг, таавар дэвшүүлдэг энэхүү уралдаан 14.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Их насны хурдан морины уралдаан 25 км-т уралдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ