Сталины “ЗИС” лимузинийг шинэ “Роллс-Ройс”-ын үнээр худалдана

Хуучин машин худалддаг нэг сайтад 65 жилийн өмнө үйлдвэрлэсэн ЗИС-110 машин худалдах тухай зар тавигджээ. Сталины үеийн зөвлөлтийн намын лимузинийг багагүй мөнгөөр зарах гэж байгаа аж. Гэхдээ энэ ховор машин нь ашигтай хөрөнгө оруулалт болно хэмээн худалдаж байгаа тал мэдэгдэж байна.
Энэ хуучны тэргийг насжилттай машин дагнаж сэргээн засварладаг Смирновын зохион бүтээх товчоо худалдаж байгаа ажээ. ЗИС-110 лимузиний эд ангиуд нь сайн хэвээр байгаа бөгөөд одоо 185 мянгаас хагас сая хүртэл ам.долларын үнэд хүрч мэдэх аж. Ингэхдээ тэд машиныг 25 сая рубль буюу 400 мянган ам.доллараар үнэлжээ.
Долоон хүний суудалтай, зургаан метр урт лимузин 140 морины хүчин чадалтай 6.0 литрийн эзлэхүүн бүхий найман цилиндрт хөдөлгүүртэй ажээ. Худалдагчдын зарлалд тодруулан бичсэнээр, жолоочийн суудлыг л тохируулах хэрэгтэй байгаа бөгөөд урд талын суудлууд нь тэр чигтээ буйдан болох нь зургаас тод харагдаж байна.
Худалдахаар тавьсан лимузиний тухай тодорхой бичээгүй ч дайнаас хойшхи жилүүдэд бүх шинэчилсэн загварыг харгалзан үзвэл, 2000 гаруйг үйлдвэрлэжээ. Тиймээс худалдан авагч (хэрвээ олдвол) үнэхээр ховор машины эзэн болно. Түүгээр ч барахгүй дайны дараах зөвлөлтийн автомашины үйлдвэрийн энэ лимузин ердөө 1000 километр явжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ