Монголын ес дэх их мастер цолын эзнээр Б.Амина шалгарав

Румын улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны их хурлаар монгол шатарчин эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа. Энэ амжилтын эзнээр Дорнод аймгийн харьяат, “Их мастер” клубын шатарчин, 17 настай Батцоожийн Амина болжээ.
Тэрээр их мастер цол авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс тав дахь шатарчин болсон байна. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар эл цолыг хүртэж байв.
Өнгөрсөн онд Монголд зохион байгуулагдсан Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн. Мөн тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ