Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болжээ. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг энэ сарын 25-ны лхагва гарагт ЭНЭ сайтаар бүртгэж эхлэх юм. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.
Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулж, анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ. Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нээлттэй байна. Анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ