Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын 34 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Япон болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах сургуулиудын байршил тодорхой болж, барилгын ажил эхлээд байгаа юм.
Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах долоон сургуулийн барилгын ажил 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургууль, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 хүүхдийн сургууль, 26-р хорооны 920 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг хийж байгаа юм байна. Харин Хан-Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургууль болон Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдах 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байгаа аж. Дээрх сургуулиудын барилгыг 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ