З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан хүлгүүдийн төлийг Өвөрхангай аймгийн уяачдад өглөө

“Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн Амгалан төрийн ажнай шарга, Монгол хээр, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Улс халзан” гээд алдарт хурдан азаргануудын төл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод бэлгэнд ирсэн билээ. Эдгээр хурдан хүлгүүд улсынхаа баяр наадамд болон аймаг бүс нутгийн наадмуудад магнайдаа тоосгүй түрүүлж, түмэн олноо баясгаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулж байсан түүхтэй.
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан хүлгүүдийн төлийг “Өвөрхангай аймгийн адууны удмын санг нь сайжруулъя” хэмээн аймгийнхаа уяачдад бэлэглэн, хүлээлгэн өгөх сайхан жишиг тогтоолоо хэмээн нутгийн малчид ам сайтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ