Элэгний В, С вирусыг үнэгүй оношлох өдөрлөг болно

 “Элэг хамгаалах дэлхийн өдөр” энэ сарын 28-нд тохионо. Тус өдрийг угтаж долоодугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусыг үнэгүй оношлох юм байна.

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насны хүн амын дунд өндөр байна. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт их байгаагийн үндсэн шалтгаан нь В, С вирусын тархалт, архины хэт хэрэглээ, төрөл бүрийн шалтгаантай элэгний хатуурал, архаг үрэвсэл их байгаатай холбоотой байдаг аж.

Хожуу үедээ оношлогдож буй шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт тааруу, оношлогооны багаж төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ муутай зэрэг шалтгаануудаас үүдэлтэй юм байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ