Азийн наадамд оролцох баг тамирчдын нэрс тодорлоо

Индонез улсын Жакарта хотод Азийн спортын наадам энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нды өдрүүдэд болно. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Дасгалжуулагчдын баг, Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт бэлэн байдал зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг нэрсийг тодруулан бэлтгэл сургуулилтаа ханган явж байна.. Жакарта хотын азийн тивийн наадамд оролцох эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийн танилцуулж байна.
Тамирчид: Тунгалагийн Санчир
Баттүвшингийн Билгүүн
Пүрэвжавын Болортулга
Даваадоржийн Мөнхтүвшин
Баттулгын Батжавхлан
Отгонаатарын Сэргэлэн
Отгонбаярын Очирбат
Очирбатын Эрдэнэцогт
Нарангэрэлийн Батбаяр
Бат-Эрдэнийн Болдбаатар
Очбадрахын Дөлгөөн
Ариунболдын Ананд
Дасгалжуулагч: Шинэнгийн Сэдбазар
Доржготовын Пүрэвдорж
Рэнцэнгийн Отгонжаргал
Чимэгдоржийн Ижилболд
Цагаанбаатарын Чинзоригт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ