Улсын их баяр наадмын өдрүүдэд 235 тонн ус соруулжээ

        Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези Усны барилга байгууламжийн газар баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрүүд хуваарийн дагуу ажилласан.  Тус байгууламжийн инженер техникийн ажилчид машин механизмыг бэлэн байдалд байлгаж, гарсан дуудлагуудыг цаг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэсэн. Инженер техникийн 10 ажилтан, засварчин-15, жолооч-11, үйлчилгээний машин-4, усны машин-3, 1 ачааны машинтайгаар шуурхай түргэн шуурхай ажилласанаар иргэд наадамчидынхаа ая тухыг ханган ажилласан билээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо давтамжтайгаар орсны улмаас ус ихээр тогтдог байршлуудад буюу Улаанхуарангийн зам, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энэбишийн өргөн чөлөө, Нарны гүүр, Энхтайваны нүхэн гарц, Баянмонголын нүхэн гарц, Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай, Хуучин 22-н товчооны зам, 7 буудал, зэрэг 10 гаруй байршилд 235 тонн ус зөөврөөр зайлуулж, Улаанбаатар хотын баруун хэсгийн борооны ус зайлуулах төв шугам сүлжээний усыг өргөлтийн насос станцаар дамжуулан 15200 м3 усыг татан соруулж ажиллажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ