Хүүхдийн орчин дэх аюулгүй ажиллагааг хянан ажиллаж байна

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн байгаа хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Гарч болох гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд албан бичиг хүргүүллээ. Энэ удирдамжийн дагуу албан байгууллагууд хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах ажлыг хийж байгаа бөгөөд Галшар, Батширээт, Баян-Овоо, Бор-Өндөр, Мөрөн, Дархан, Баян-Адарга сумын Замын цагдаагийн тамгийн газар, Хэрлэн 4-р сургууль, Хэрлэн 4, 7-р цэцэрлэгүүд эрсдэл үүсгэж болох дутагдлуудыг арилган ажиллууллаа. Тухайлбал, явган зам талбай, гүүр, явган хүний гарц, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, орц хонгилын аюулгүй байдал, цахилгаан үүсгүүр, цахилгааны кабелын бүрэн бүтэн байдалд үзлэг хийн шалгаж, гарч болох бүхий л эрсдэлтэй хэрэглүүрүүдийг засаж, аюулгүй болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ