Үхрийн мах 9000 төгрөгний үнэтэй байна

Энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь  дунджаар 7,545 төгрөг, хонины цул мах нэг килограмм дунджаар 8,090 төгрөг байна. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9,011 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 10,882 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 6,600 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 6,600 төгрөг байна.

Байгууллага Хонины мах, ястай Хонины мах, цул Үхрийн мах, ястай Үхрийн мах, цул Адууны мах, ястай Ямааны мах, ястай
Барс худалдааны төв 7,500 7,800 9,500 11,000    
Баянзүрх зах 6,800 7,000 8,000 10,500 7,500  
Бөмбөгөр худалдааны төв 7,500 8,500 10,000 11,000    
Макс супер маркет 7,800 8,800 9,000 12,000    
Меркури зах 9,500 11,000 10,800 12,500    
Номин супер маркет 8,299   8,799 10,799    
Оргил супер маркет 7,500 8,000   10,500    
Сансар супер маркет 7,500 8,000   10,900    
Таван эрдэнэ зах 7,800 7,800 9,500 11,500    
Хар хорин зах 6,300 7,000 7,500 9,500 6,500 5,200
Хүчит шонхор зах 6,500 7,000 8,000 9,500 5,800 5,500


        Түүнчлэн  нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 979-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ