Ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шонгын талаар цаг алдалгүй мэдээллээрэй

        Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-аас зөвлөж байна.

Таны ойр орчимд ил задгай цахилгааны утас болон шалбархай утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдээллэхийг хүсэж байна. Энэхүү дугаар нь Улаанбаатар цахилгаан түгээх станцын 24 цагийн ажиллагаатай утас юм.

Дуудлага өгсний дараа мэргэжлийн баг, ажилтныг очтол тухайн гэмтлийг засварлахгүй, хүүхэд, хүн санамсаргүй хүрч, шүргэхээс сэргийлэн хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг  УБЦТС ТӨХК-аас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ