Сүхбаатар Алтанбулаг чиглэлийн авто замууд үерт автсан байдалтай байна

Наадмын өмнөх өдрүүдээс эхлэн орсон усархаг аадар бороо энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 322-325 дугаар км-т авто машинаар зорчих аргагүй болжээ. Усархаг бороо орны улмаас авто зам дээгүүр хальж, урсаж байгаа аж.

Иймд дээрх чиглэл рүү зорчихоор төлөвлөж байгаа бол цаг агаарын төлөв байдлыг харж байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ