Эртний хүмүүс ямар хоол иддэг байсан бэ?

Эртний хүмүүс  маш  илчлэг, гэхдээ  тэнцвэржүүлсэн хоол иддэг байжээ.Таван мянга гаруй жилийн өмнө хүмүүс хэрхэн хооллон аж төрдөг  байсныг Италийн судалгааны “Eurac Research” төвийн эрдэмтэд тодруулжээ.  Судалгааны дүнг  “Current Biology”  сэтгүүлд нийтлэн гаргасан байна.
Эрдэмтэд таван мянга гаруй жилийн өмнө Альпын нуруунд аж төрж байсан эртний хүн болох  Эци  гэгчийн   занданшуулсан шарилыг судалжээ. Тэр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө тарган мах маш их идсэн байна.


Эртний хүн  мах, янгир ямааны өөх, түүнчлэн улаан буудайн “каш” голдуу идэж байжээ. Эцигийн ходоодонд байсан хоолны 46 хувь нь амьтны гаралтай өөх тос агуулагдаж байсан.

Харин түүний идсэн мах нь утсан юмуу борцолсон  мах байжээ. Зэрлэг болон хагас зэрлэг улаан буудайн үр, түүнчлэн хортой  тагнай оймолж  өвсөөр хийсэн “кашийг”  хачир болгон хэрэглэж байсан нь их сонирхол татмаар.  Эци  шимэгчээс үүдэлтэй өвчнийг  эмчлэх болон түүнээс сэргийлэхийн тулд  өвс оймолж  идсэн  байж болох юм гэж судлаачид таамаглажээ.   Эртний хүн өндөр уул нуруудаар удаан аялах зорилгоор энерги  нөөцлөхийн тулд  өмнөх орой нь чанар ихтэй их хоол зориуд иддэг байсан байж мэднэ гэж эрдэмтэд үзжээ.
Эцигийн сүүлчийн хоол нь шаардлагатай  үндсэн эрдсүүдийн үүднээс авч үзвэл,  тэнцвэржүүлсэн хоол байсныг судлаачид  илрүүлжээ.  Юу гэвэл, түүний ходоодноос  төмөр, кальци, магни, үүнээс гадна   хортой хүнд элементүүдийн ул мөр огт  байхгүй байсан бөгөөд бусад хоол хүнсэнд орох ашигтай элементүүд олдсон байна. Ийм хоол нь ан агнахад өөрт нөхөгдөх энергийг байнга сэлгэхэд ач тустай хэмээн эрдэмтэд үзэж байна.

С.Инда

 

 

 

                           

СЭТГЭГДЭЛ БИЧИХ