Нэг их цэвэрч байх нь урт наслалтыг багасгадаг

Шүршүүрт цөөхөн орж, шүдээ угаахаа мартчихдаг хүн олон хүний дургүйг хүргэдэг.  Гэвч  нэг их цэвэр ч  биш байх нь эрүүл мэндэд  эерэгээр нөлөөлж, тэр ч байтугай нас уртасгадгийг Их Британийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар тогтоогджээ

Уг судалгаагаар байнга усанд орж биеэ угааснаас болоод арьс хамгаалалтын давхаргагүй болдог  аж.  Ингэснээр хүний арьс гадны нян, бактерийг хүлээж авах чадамж нь ихэссэн элдэв өвчин тусах магадлал өндөр болдог гэнэ.

Түүнчлэн шүдээ хэтэрхий байнга угаах нь шүдний пааланг гэмтээх талтай.  Гэвч энэ нь шүдэндээ санаа тавих хэрэггүй гэсэн үг биш нь мэдээж,  шүд хорхойтохоос сэргийлэн угаах болон эмчлүүлэх хэрэгтэй.

Ямар нэгэн чимээ аниргүй бүр нам гүн байдалд цагийг өнгөрүүлэх нь ашигтай зуршил юм гэж судлаачид тодорхойлжээ. Хэтэрхий чанга дуу чимээ нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж амархан ядрах, дааврын байдлыг алдагдуулдаг байна.

                                                                                                       С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ