Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр цэцэрлэг усанд автжээ

Өчигдөр орчон борооны улмаасСэлэнгэ аймгийн цахилгааны тулгуур шонгууд хазайж, зарим нь унажээ. Иймд тус аймагт цахилгааны хязгаарлалт хийгдээд байна. Үерийн усны дээд хэмжээ 89 см-т хүрсэн гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Үүний улмаас Сүхбаатар сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн бүх анги танхим үерт автсан байна.
Үертэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээ авсан аж. Тухайлбал, элс шороогоор дүүрсэн цэвэрлэх байгууламжыг цэвэрлэсэний дараа дуудлага өгсөн айл өрхүүдийн бохир, цэвэр усны шугамыг засаж байна. Түүнчлэн үерийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдал дээр 200 хүнийг цалинжуулж ажиллуулахаар аймгийн төсвөөс шийджээ. Иймд иргэдийг сайн дураараа шороо, чулууг зайлуулах ажилд туслахыг уриалаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ