Шүлхийтэй 1904 өрхийн 1.1 сая толгой малыг вакцинд хамрууллаа

Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор одоогийн байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван сум хорио цээрийн дэглэмтэй байгаа. Эдгээр сумын 1904 өрхийн 1.1 сая толгой малыг вакцинд хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байгаа билээ.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээд гаргадаг гэлээ. Хэрэв мал, амьтнаа тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамруулаагүйгээс бусдад хохирол учирсан бол, уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал өмчлөгч хариуцдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ