Өмнөд Америкт бас нэгэн Лука Модрич төржээ

Саяхан Перу  улсад төрсөн хүүд  Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модричийн нэрийг өгчээ.
Хүү долоодугаар сарын 12-нд  Кахамарк нутгийн Хаэн хотод төрсөн байна. Үүнээс  нэг өдрийн өмнө   Хорватууд  дэлхийн аваргын шөвгийн дөрөвт үлдэж, Английн шигшээ багийн хожсон юм.
Хорватын хагас  хамгаалагч Лука Модричийг   2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор долоодугаар сарын 15-нд тодруулсан билээ.  Модрич  долоон тоглолтод хоёр удаа бөмбөг оруулснаар “Алтан бөмбөг” шагнал авсан юм.  Мөн тэр өдөр аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт болж, Францын шигшээ баг Хорватыг 4:2-ын харьцаатай хожсон билээ.
Перу улсад шинээр мэндэлсэн хүүхдүүдэд  алдартай хөлбөмбөгчдийн нэр  өгдөгийг  хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээгээр, тус оронд 870 Криштиану Роналду, 232 Лионель Месс,  23 Антуан Гризман,  дөрвөн Тоони  Кроос, гурван Неймер аж төрдөг  байна.


                                                                                                                                                                                                                       С.Инда
 

                                                                                                   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ