Зарим сумууд тав дах өдрийг архигүй өдөр болгожээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум нь баасан гарагт архи зарахгүй байгаа аж. Тухайлбал, тус сумын иргэд болон цагдаагийн байгууллагын санаачлагаар дэлгүүрүүд “Баасан гарагт архи зарахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна.
Мөн одоогоос хоёр жилийн өмнө Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гуравдугаар хуралдаанаараа долоо хоног бүрийн баасан гараг, сар бүрийн 25-ны өдөр дэлгүүр, ААН, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд ажиллаж болно гэсэн шийдвэрийг гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ