Дулаахан говьруу жолоогоо залж, хөмөлтэй говийн зоогоо хүртээрэй

Гадаад дотоодын жуулчдын сэтгэл сэргээм гайхамшигт аялалын маршрут бол яахын аргагүй говь. Говиор аялаж, амарч зугаалж, наадаж яваа та бүхний аялал амралтын амтыг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан нь Дорноговийн Сайншандад байрлах Хөмөлтэй говийн зоог юм. Тал нутаг нь таана хөмөлтэйгээ ханхалсан говийн минь зоогийг та бүхэн минь ирж хүртээрэй хэмээн Сайншандын "Хөмөл" рестораны сайхан сэтгэлтэй , ажилсаг бүсгүйчүүд урьж байгааг ийнхүү дамжуулж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотод үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж чадсан туршлагатай энэ хамт олон , орон нутагт бас зам дагуу, зочид буудал, супермаркет ,интернетийн үйлчилгээг бий болголцож, "Хөмөл" ресторанаа хөл дээр нь босгож чаджээ. Тэнгэр уйлагнуулж, , удаан үргэлжилсэн усан бороотой энэ үед дулаахан говийн зүг жолоогоо залж, Сайншандынхаа "Хөмөл" ресторанаар зочилж, хөмөлтэй говийн зоогоо хүртэж , амарч, алжаалаа тайлаарай.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ