Хөвсгөл аймагт сэтгэцийн өөрчлөлтэй бүсгүй сураггүй алга болжээ

        Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Геологийн хүрээлэн” гэдэг амралтын газраас долдугаар сарын 19-ны өдрийн 12.00 цагийн орчимд 35 настай бүсгүй сураггүй алга болжээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар, тухайн эмэгтэй сэтгэцийн өөрчлөлтэй байсан гэнэ. Аймгийн онцгой байдлын газар бүсгүйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

Мөн  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн Гуртын гүүр гэдэг газар Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ. Дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд долдугаар сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш эрэн хайсаар байсан юм. Тэгвэл долдугаар сарын 20-ны өдөр түүний цогцсыг “Ангын отог” гэдэг газраас 17.10 цагт гаргаж цагдаагийн байгууллагат хүлээлгэж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ