"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ

Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж буй "Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ. Онцгой байдлын албан хаагчид уг гал түймрийг унтраасан бөгөөд  одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болж гал гарсан гэж албаныхан дүгнэжээ.

Эргэн сануулахад Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр”-ийн энэхүү барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 онд нээлттэй дуудлага худалдаанд оруулсан. “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаагаар  Монгол Улсын иргэн Абдул Карин 24 тэрбум төгрөгөөр барилгыг худалдан авахаар болсон. Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг байршуулаад байсан ч өөрийн хүсэлтээр худалдан авах гэрээгээ цуцалсан билээ.  Ингэж Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдсэн юм. Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг улсын орлогод төвлөрүүлж худалдах, худалдан авах гэрээг хийн,  23 тэрбум 850 сая төгрөгийг бүрэн төлж, газар эзэмших 60 жилийн эрх Ц.Баатарсайханд шилжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ