“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ