Хөвсгөл чиглэлд зорчиж явсан Францын иргэн осолд өртжээ

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан Франц улсын иргэн Л-ын MAN1 /EYBYE-050 дугаартай, тусгай тоноглогдсон автомашин өчигдөр замын хажуу руу унажээ.
Осол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын орчимд 12.00 цагийн орчимд гарсан бөгөөд машинд хоёр иргэн байсан аж. Аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид 2.30 цаг ажиллаж, замын хажуу руу унасан автомашиныг татан босгожээ. Осолд өртсөн иргэдэд тус аймгийн сумын эмнэлэг анхны тусламж үзүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ