Шүүхээр тогтоосон хохирлын хэмжээ буурчээ

        Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар шүүхээр тогтоосон хохирлын хэмжээ 11.2 тэрбум төгрөгт хүрээд байна.
Хохирол барагдуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдэгдэж байна. Энэ нь шинэ Эрүүгийн хуулиар хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд хөнгөн ял авах хуулийн зохицуулалт орсонтой холбоотойг Шүүхийн судалгаа-мэдээллийн төвийн ахлах реферант С.Отгон хэлж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэвэл нийтдээ 239 хүн амь насаа алдаж, 3919 хүн эрүүл мэндийн хувьд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байна. Шүүхээр гарсан хохирлын хэмжээ 11.2 тэрбум төгрөгөөр тогтоогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 26 тэрбум төгрөгөөр буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ