Б.Гангаамаа отог дээр бууж ирлээ

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим утсаар мэдэгдсэн гэдгийг Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Д.Гангаамаа долдугаар сарын 21-ний 11:00 цагт К2 ууланд амжилттай авиралт хийж оргилд нь гарсан бөгөөд оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон юм.
Манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор К2 оргилд гарсан нь дэлхийн бас нэг дээд амжилт болж байгаа аж. Манай улсаас гадна БНХАУ, Ирланд, Щвейцарь, Пакистан, Мексик, Япон, Бельги уулчид оргилд гарчээ. Гэвч К2 уулын оргил хүрээд буух замдаа Япон Улсын уулчин Кожиро Ватанабе хальтирч амь насаа алджээ.
К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гарсан гэсэн бүртгэл байдаг аж. Мөн өнгөрсөн хугацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ